Ховдод очсон халдвартай иргэдийг онгоцоор авчирна

Коронавирусний халдвартай 2 иргэн, автобусны жолооч, хамт ирсэн зорчигчид нийт 41 иргэнийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотруу тээвэрлэнэ Цар тахлын дотоодын халдварын улмаас орон нутгийн иргэд Улаанбаатар хотод саатаад байгаа. Харин нийслэл дэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл буурсантай холбоотой иргэд харьяа аймаг сумдын удирдлага руугаа татан авалт зохион байгуулах хүсэлт гаргасаар байгаа юм. Ховд аймгийн хувьд иргэдийнхээ хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж өчигдөр /2021.01.26/ эхний ээлжийн иргэдээ хүлээн авсан. Ингэхдээ нийтийн тээврийн 5 автобусаар очсон зорчигчдыг Дарви сумын хяналтын пост дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлж байж. Гэтэл нэг гэрт амьдарч байсан 3 иргэний /эгч дүүс/ шинжилгээ эерэг … Continue reading Ховдод очсон халдвартай иргэдийг онгоцоор авчирна